Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ховд аймагт цахилгаан барааны дэлгүүрээс 25 ширхэг гар утас, дөрвөн компьютер хулгайлсан этгээдийг Улаанбаатар руу явж байхад нь баривчилжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 9 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.02.04/ Ховд аймгийн Жаргалант суманд байрлах “Цахилгаан барааны дэлгүүрт хулгай орсон байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.

Тус аймгийн цагдаагийн газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулж, эрэн сурвалжлах ажиллагааны хүрээнд Говь-Алтай аймгийн цагдаагийн газрын алба хаагчидтай хамтран шалгалтыг шуурхай зохион байгуулж, сэжигтэй этгээдийг Говь-Алтай аймгийн нутаг дэвсгэрээр дамжин Улаанбаатар хот руу зорчих үед нь баривчилжээ. Улмаар хулгайн эд зүйл болох 25 ширхэг гар утас, 4 ширхэг зөөврийн компьютерыг эд мөрийн баримтаар түр хураан авч, мөрдөн шалгах ажиллагаа явуулж байна.

Иймд худалдаа, үйлчилгээний чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд гадна болон дотор орчны хяналтын камер, дохиолол хамгаалалтын хэвийн ажиллагааг хангаж, сар шинийн баяр, амралтын өдрүүдэд эргүүл, жижүүр ажиллуулж болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас сэрэмжлүүлж байна.

Жүжигчин Д.Баттөмөрийг МУГЖ цолоор шагнахаар болжээ
Жүжигчин Д.Баттөмөрийг МУГЖ цолоор шагнахаар болжээ
 
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
“Агаарын бохирдол-Хүн амын эрүүл мэнд“ сэдэвт дэд хэлэлцүүлэг өндөрлөлөө
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.