Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Гадаадын иргэнд 100 жилээр газар эзэмшүүлэхийг цуцлах“ өргөдөлд 100 мянган иргэн гарын үсэг зуржээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 46 секунд

Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг УИХ-д өргөн барьсан нь багагүй хэл ам дагуулсан. Өнгөрсөн намрын чуулганаар хэлэлцэх байсан ч УИХ-ын дарга Г.Занданшатар хойшлуулсан юм.

Нийтийн өргөдлийн "D-Parliament" цахим системд иргэн Н.Номун-Эрдэнэ нэгдүгээр сарын 22-нд "Газрыг гадаадын иргэн /60 жилээр ашиглаж, 40 жилээр сунгах/ 100 жилээр ашиглах, эзэмшихийг цуцлах" өргөдлийг санаачилсан байдаг.

Тэгвэл өнөөдрийн /2024.02.04/ 16:15 цагийн байдлаар тухайн өргөдлийг 100.046 иргэн дэмжжээ. Ингэснээр дээрх өргөдлийг УИХ-аар хэлэлцэх боломж бүрдэж буй юм.

“Чингис хаан“ ОУНБ “4 ОД“-той боллоо
“Чингис хаан“ ОУНБ “4 ОД“-той боллоо
 
Шүдний эрт илрүүлгийг үзлэгт хамрагдсан нийслэлийн 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй байна
Шүдний эрт илрүүлгийг үзлэгт хамрагдсан нийслэлийн 29,938 хүүхдээс 78.6 хувь нь шүд цоорох өвчинтэй байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/02/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.