Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Сөүл хотын залуучуудын сайн дурын баг “Ид шидийн орон“ төвийн хүүхдүүдэд сайн дурын сургалт зохион байгуулжээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 30 секунд

Сөүл хотын залуучуудын сайн дурын баг "Лантуун дохио" төрийн бус байгууллагын "Ид шидийн орон" 1, 2-аар салбарт сайн дурын үйл ажиллагаа явуулжээ. Тодруулбал,

40 гишүүний бүрэлдэхүүнтэй Сөүл хотын залуучуудын сайн дурын баг нь Ид шидийн орон 1, 2 хүүхэд хамгаалалын төвд зочилж, үйл ажиллагааг зорин ирсэн хүүхдүүдэд байгаль орчин, дүрслэх урлаг, бүжиг, солонгос хэл зэрэг сэдвээр сургалт зохион байгуулав.

Үйл ажиллагаанд 150 орчим хүүхэд ирсэн бөгөөд байгаль орчин /дахин боловсруулсан материалаар цэцгийн сав хийх/, дүрслэх урлаг /цаасан урлал, зураг зурах гэх мэт/, К-поп бүжиг заах, Солонгос хэлний хичээл гэх мэт төрөл бүрийн сургалтын сайн дурын үйл ажиллагаагаар зохион байгуулж сурагчдад өвлийн амралтаараа сурч боловсрох үйл хэрэгт хувь нэмэр оруулсан байна. Мөн тус сайн дурын баг нь ирэх хоёрдугаар сард Ид шидийн орон төвөөр зочилж тус төвийн ойролцоо хүүхдийн амьдрах орчныг сайжруулахад чиглэгдсэн сайн дурын үйл ажиллагаа явуулах бөгөөд энэ нь Сөүл хот болон Монгол Улс дахь төрийн бус байгууллагуудын тасралтгүй хамтын ажиллагааг үргэлжлүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэх юм.

Сөүл хотын залуучуудын сайн дурын баг нь залуусыг олон улсын хөгжлийн хамтын ажиллагааны төсөлд оролцох боломжоор хангах, сайн дурын ажлаар дамжуулан глобал чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилгоор Сөүл хотын захиргаанаас сонгон шалгаруулсан гадаад оронд үйл ажиллагаа явуулах сайн дурын баг гэдгээрээ онцлог байна.

Түүнчлэн Сөүл хотын залуучуудын 1-р ээлжийн сайн дурын баг нь “Уур амьсгалын өөрчлөлт” болон “Дэлхийн иргэний боловсрол” гэсэн 2 чиглэлд ажилладаг бөгөөд Улаанбаатар хотын 5 сургууль буюу 60-р сургууль, МҮИС, Эм Ай Юү дээд сургууль, 23-р сургууль, Чингэлтэй Дүүргийн боловсролын хэлтэст томилогдон нийт 3 сарын хугацаанд сайн дурын ажил хийж байгаа аж.

Улаанбаатараас Эрээний чиглэлийн галт тэрэг энэ сарын 8, 11, 15, 18-нд аялахгүй
Улаанбаатараас Эрээний чиглэлийн галт тэрэг энэ сарын 8, 11, 15, 18-нд аялахгүй
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/31-нд нийтлэгдсэн мэдээ болно.