"Хилэнт эх" хэмээх модон луу жилийн сар шинийн баярт зориулсан, Булган аймгаас төрөн гарсан үндэсний бөхийн таван аваргын нэрэмжит барилдаан Булган аймагт боллоо.
Даян аварга Н.Батсууриар магнайлуулсан улс аймгийн алдар цолтой 128 бөхийн барилдаанд Ховд аймгийн Буянт сумын харьяат улсын аварга Оргихийн Хангай түрүүлж Булган аймгийн Сэлэнгэ сумын харьяат улсын начин Дэлгэрсайханы Амарсайхан үзүүрлэлээ. Харин их шөвөгт улсын харцага О.Мөнх-Эрдэнэ аймгийн арслан Э.Мөнхжаргал нар үлдсэн бол дунд шөвөгт улсын начин Б.Даваа-Очир улсын начин Б.Түмэндэмбэрэл улсын начин Э.Сумьяабат сумын заан заан П.Нямжав нар шалгарлаа.