Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Дархан хотод “Skywell” үйлдвэрийн 20 шинэ автобус олгож, нийтийн тээврийн үйлчилгээ эргэн сэргэлээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 51 секунд

Дархан хотын нийтийн тээвэрт ашиглагдаж байсан тээврийн хэрэгслүүдэд парк шинэчлэл шаардлагатай байсан учраас өнгөрсөн оны зургадугаар сараас эхлэн бүрэн зогссон.

Харин есдүгээр сард Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Дархан хотод ажиллахдаа орон нутгаас тавьсан саналыг хүлээн авч, нийтийн тээврийн парк шинэчлэлд зориулж цоо шинэ 20 ширхэг цахилгаан автобусыг олгохоор шийдвэрлэсэн юм.

Тэгвэл БНХАУ-д үйлдвэрлэсэн "Skywell" үйлдвэрийн 100 хувь цахилгаан 20 ширхэг шинэ автобусыг Дархан хотод олгожээ. Тун удахгүй хоёрдугаар сарын 1-нээс эхлэн цахилгаан, орчин үеийн автобусаар иргэд зорчиж, Дархан хотын нийтийн тээврийн үйлчилгээ дахин сэргэхээр болсон байна.

МОАХ: Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлуулахаар хүч түрэн ажиллаж байгаа гэж хардаж байна
МОАХ: Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлуулахаар хүч түрэн ажиллаж байгаа гэж хардаж байна
 
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
512 мянган тонн эрчим хүчний нүүрс биржээр арилжлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.