Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МОАХ: Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр хөрөнгө оруулалтын хуулийг шинэчлэн батлуулахаар хүч түрэн ажиллаж байгаа гэж хардаж байна

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 43 секунд

Монголын Ардчилсан холбоо(МОАХ)-ноос Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын өргөн барьсан хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж, түүнийг АТГ-т шалгуулахаар өгч буйгаа мэдэгдлээ. Шаардлагад:

"УИХ-ын гишүүн, Эдийн засаг, хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатарын санаачилсан Хөрөнгө оруулалтын тухай хууль нь дөрвөн бүлэг, 32 заалттай бөгөөд маш ноцтой хэд хэдэн заалт байна. Тухайлбал,

Нэгдүгээрт, Гадаадын хөрөнгө оруулагч нь хараат бусаар бие даан шийдвэр гаргаж, Монголын газар нутгаас 100 жилээр ашиглах эрхтэй байх, хоёрдугаарт, төрийн болон ард түмний хяналтгүйгээр үйл ажиллагаа явуулах мөн татварын болон бусад төрлийн урамшууллыг Монголын баялаг бүтээгчдээс хэт давсан үнээр хүртэх, гадаад ажилчдыг ажлын байрны татвараас бүрэн чөлөөлнө гэх мэт онц ноцтой заалтуудыг оруулсан байна.

Эдгээр заалтууд нь Монголын тусгаар тогтнол, газар нутагт заналхийлсэн, Монгол Улсад хөрөнгө оруулалт хийх бус харин ч монгол иргэдийг ажлын байргүй, газар нутаггүй болгох, монгол төрийн үнэлэмжийг үл ойшоох хэмжээнд аваачсан хууль болсныг илтгэж буй.

Иймд дээрх хуулийн төслийг санаачилсан Ч.Хүрэлбаатар сайдыг гадны захиалга, санхүүжилтээр тус хуулийг шинэчлэн найруулж, батлуулахаар хүч түрэн ажиллаж байна хэмээн хардаж байна. Мөн хамтран ажилласан УИХ-ын гишүүдийг лобби бүлэг байгуулсан гэж хардаж байгаа тул АТГ-т шалгуулахаар хандаж байна" гэлээ.

Гулгаа үүсэх эрсдэлтэй гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ
Гулгаа үүсэх эрсдэлтэй гэр хорооллын дундах сүүдэр хэсгүүдэд 7.5 тонн бодис, дөрвөн тонн давс цацжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/30-нд нийтлэгдсэн мэдээ болно.