Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б.Мөнхдаваа: “Хүүхдийн галт тэрэг“-ээр нэг удаадаа 64 зорчигч аялах боломжтой

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 22 секунд

Монголын анхны Хүүхдийн төмөр зам дөрөвдүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүүхдүүдэд үйлчилгээ үзүүлэхээр үүд хаалгаа нээгээд байна. Энэ талаар Дархан-Уул аймгийн "Хүүхдийн төмөр зам" сургалтын төвийн өртөөний жижүүр Б.Мөнхдаваагаас тодрууллаа.

-Энэ сарын 1-нд нээлтээ хийсэн "Хүүхдийн галт тэрэг"-ний талаар мэдээлэл хүргээч?

-Дархан-Уул аймгийн хүүхдийн паркт байрлах “Хүүхдийн галт тэрэг” маань нэг зүтгүүр, хоёр суудлын галт тэрэгтэй бөгөөд нийт 64 зорчигч нэг удаад аялах боломжтой. Тойрог хэлбэртэй 2.2 километр замыг 20 минутад туулж, аялдаг.

- Аялахын хажуугаар ямар хөтөлбөр хэрэгжүүлж байгаа вэ?

-Одоогоор хэрэгжүүлсэн нэмэлт хөтөлбөр байхгүй байгаа. Аялагчдыг хөгжөөх зориулалтаар хүүхдийн дуу хөгжим явуулах гэсэн ажлыг хийж байна. Замдаа гурван зогсоолтой гэхдээ хүүхдүүд алга болох, төөрөх эрсдэлтэй байгаа учир одоогоор зогсохгүй байгаа. Манайд хүүхдийн галт тэрэгнээс гадна "Хүүхдийн төмөр зам" сургалтын төв ажилладаг. Энэ хүрээнд хуваарийн дагуу сургалт зохион байгуулдаг.

- Нээлтээ хийснээс хойш хэчнээн зорчигч хүлээн авсан бэ. Хүүхдүүдийн идэвх ямар байна вэ?

- Нээлтээ хийсэн эхний өдөр 100 гаруй хүүхэд зорчсон. Хүүхэд гэлтгүй том хүн ч гэсэн нэлээд идэвхтэй байгаа. Энэ амралтын өдөр 10-12 удаагийн аялал хийсэн. Ингэхдээ нэг удаа 64 зорчигч аялсан. Өдөрт дунджаар 650-800 орчим зорчигч үйлчлүүлээд байна.

- Ажиллах цагийн хуваарь болоод үнийн мэдээллийг танилцуулбал?

- Даваа гарагаас бусад ажлын өдөр өглөө 11 цагаас 18 цаг хүртэл ажилладаг. Харин амралтын өдрүүдээр өглөө 10 цагаас орой 19 цаг хүртэл ажилладаг байгаа. 0-3 насны хүүхдүүд үнэ төлбөргүй, 4-17 насныхан 3000 төгрөгөөр, 18-аас дээш насныхан 4500 төгрөгөөр зорчих боломжтой. Тасалбараа галт тэргээр аялахаасаа өмнө өртөөн дээрээс худалдан авч аялна.

ЦЕГ: Өсвөр үеийнхэн дунд эмүүдийг судсаар тарьснаас болж амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байна
ЦЕГ: Өсвөр үеийнхэн дунд эмүүдийг судсаар тарьснаас болж амь насаа алдах тохиолдол бүртгэгдэж байна
 
Орон нутгийн нислэгийн тийзний үнийг 10 хувиар хямдрууллаа
Орон нутгийн нислэгийн тийзний үнийг 10 хувиар хямдрууллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2022/04/04-нд нийтлэгдсэн мэдээ болно.