Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ТОДРУУЛГА: Сар шинийн баяраас өмнө 1072 хувьцааны ногдол ашиг хэдэн төгрөг олгохыг Засгийн газрын хуралдаанаар шийднэ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
1 минут 9 секунд

Сар шинийн баяраас өмнө "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн 1072 хувьцааны 2022 оны ногдол ашгийг олгох эсэх асуудал иргэдийн дунд хүлээлт үүсгээд байгаа.

"ЭТТ" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат манай сайтад өгсөн ярилцлагадаа "2022 оны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгохоор ажиллаж байгаа. Нэг иргэнд ногдох ашиг 116 мянга орчим төгрөг байна" хэмээсэн. Гэвч зарим иргэдийн дунд "Цагаан сараас өмнө 390-400 мянган төгрөг олгох нь" гэх яриа гараад байгаа юм.

Энэ талаар "ЭТТ" ХК-ийн Хэвлэл мэдээллийн албанаас дахин тодруулахад, "2022 оны ногдол ашиг 116 мянган төгрөг байх урьдчилсан тооцоолол гарсан. Хэзээ олгох эсэхийг Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийднэ. Харин 2023 оны ногдол ашиг хэдэн төгрөг байх нь санхүүгийн тайлан гарч, аудитын дүгнэлт хийгдсэний дараа тодорхой болно" гэсэн юм.

БЗД: 767 тн давс, 348 тн бодис цацаж халтиргаа гулгааг бууруулжээ
БЗД: 767 тн давс, 348 тн бодис цацаж халтиргаа гулгааг бууруулжээ
 
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Монголын хамгийн том загварын шоу гэгддэг “Гоёл наадам”-ын шилдгүүд ӨНӨӨДӨР ТОДОРНО
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.