Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Жил бүр загварын төлөө 50 сая булганы амийг золиослодог

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 50 секунд

Монгол орны ховор амьтдын нэгт ОЙН БУЛГА багтдаг. Тэгвэл Экологийн цагдаагийн албанаас ойн булганы талаарх мэдээллийг ирүүллээ. Тодруулбал,

Ойн булга нь ДБХХ-ны Улаан дансны ангиллын шалгуураар олон улсын хэмжээнд “анхааралд өртөхөөргүй”, бүс нутгийн хэмжээнд “эмзэг” хэмээн үнэлэгдсэн.

Эрэгчний биеийн урт 390-450 мм, сүүлний урт 118-159 мм, харин эмэгчний биеийн урт 375-420 мм, сүүлний урт 115-145 мм байдаг. Биеийн өнгө газарзүйн бүс бүслүүрээс шалтгаалан харилцан адилгүй бөгөөд Хэнтийн булга хар хүрэн, хар, мөнгөлөг сортой халтар хүрэн, Хөвсгөлийнх хүрэн шаргал, шар хүрэн халтар зүстэй байдаг. Булга сахлаг зөөлөн торгомсог үстэй. Толгойн хэсэг их биеэсээ нилээд цайвар, зоо нурууныхтайгаа ерөнхийдөө ижил боловч арай цайвар хүрэн байдаг. Мөч богино, бахим.

Хэнтий, Хөвсгөл, Соён, Алтай, Булган голын эх, ой тайгад хад, асга бүхий нутагт тархсан жинхэнэ ой тайгын амьтан. Тархац нутгийн бартаа ихтэй хуш, хуш шинэсэн ой, шинэсэн ойд орогнон байрших бөгөөд хушин ой нь булга зэрэг ойн жижиг махчидын тэжээлийн зонхилох хувийг эзэлдэг, төрөл бүрийн жигүүртэн орогнон байрших нөхцлийг бүрдүүлдэг байна. Голын хөндийн шинэс, улиас, гацууран төгөл, болон торлогон ширэнгэ бүхий газарт булганы мөр хааяа тааралдах боловч энэ нь түүний гөрөөлөх нутаг болно.

Хоногийн турш идэвхтэй, өдөр шөнийн амьдралтай. Хааяа өдрийн цагаар ч гөрөөлнө. Ойн булга идшиндээ сээр нуруутан (ойн төрөл бүрийн жижиг мэрэгчид, туруутан амьтад), шувуу, сээр нуруугүй амьтад төдийгүй самар, жимс зэрэг ургамлын гаралтай тэжээлийг иддэг элдэв идэштэн амьтан. Идэш тэжээлийн 60-70 хувийг ойн жижиг амьтад, 30-40 хувийг самар эзэлдэг. Ихэвчлэн бартаа ихтэй, наранд ээвэр, идэш тэжээл элбэгтэй хуш, хуш шинэсэн ойд хад асганы ан цав, модны хөндийд, заримдаа жирх, хэрэм, тоншуул зэрэг амьтан, шувуудын орхигдсон нүхэнд орогноно. Хээлээ 260-280 хоног тээгээд модны хонгилд 3-4, хааяа 7 хүртэл тооны хойв төрүүлнэ.

Түүнчлэн жил бүр загварын төлөө 50 тэрбум туулай, 50 сая булга, 4 сая үнэгний амийг золиослодог гэх судалгаа бий.

Н.Намуу: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилснээс хойш түгжрэл 65 хувиар буурсан
Н.Намуу: Тэгш, сондгой дугаарын хязгаарлалт үйлчилснээс хойш түгжрэл 65 хувиар буурсан
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/29-нд нийтлэгдсэн мэдээ болно.