Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Өнгөрсөн шөнө гал түймрийн 5 дуудлага бүртгэгджээ

Огноо
Унших
2 минут 44 секунд

Онцгой байдлын албан хаагчид өчигдөр гал түймрийн 5 дуудлагын дагуу ажиллажээ. Тодруулбал, Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 27 дугаар хороо, Монелын 50 дугаар гудамжинд суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 08:26 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын "Киа спортеж" загварын суудлын автомашины хөдөлгүүрийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг10 дугаар хорооны задгай гэр шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг19 дүгээр хороо, 90 дүгээр байрны С орц хог шатаж байна гэсэн дуудлагыг 01.25-ны өдрийн 17:04 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус байрны С орцны хогийн сувагт хог шатаж байсныг ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс тус орцны 56 иргэн / том хүн 34, хүүхэд 22/-ийг аюулгүй газарт гаргасан байна.

Дархан-Уул аймаг, Дархан сум7 дугаар баг дахь “Дархан худалдааны төв” хогийн цэг шатаж байна дуудлагыг 01.26-ны өдрийн 02:39 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус худалдааны төвийн 2х2 метрийн хэмжээтэй хогийн цэг шатаж байсныг ажиллаж унтраажээ.

Сэлэнгэ аймаг, Баянгол сум Гонир багийн Төмөр замын 10 дугаар хэсгийн 3 дугаар байр байшин шатаж байна гэсэн дуудлагыг 01.26-ны өдрийн 02:41 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 8х16 метрийн хэмжээтэй байшингийн үүдний амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан байна.

Гадаадын иргэний визний зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
Гадаадын иргэний визний зөвшөөрлийг цахим хэлбэрт шилжүүлнэ
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/26-нд нийтлэгдсэн мэдээ болно.