Манай сэтгүүлч Б.Дарьсүрэн БНХАУ-аас мэдээлж байна.
Монгол Улсын Их Хурлын дэд дарга Л.Мөнхбаатар тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр /2024.01.25/ Бүх Хятадын Ардын төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хорооны дарга Жао Лөжи-тэй уулзаж, хоёр талын харилцаа, худалдаа, эдийн засгийн болон бусад салбарын хамтын ажилллагааны талаар санал солилцлоо. Тэгвэл үүнтэй холбогдуулан УИХ-ын дэд дарга Л.Мөнхбаатараас тодруулга мэдээлэл авлаа. Тэрбээр,
"Хоёр улсын парламент хоорондын хамтын ажиллагааны механизм их чухал. 2023 онд хоёр улс хоорондын худалдааны эргэлт 17.5 тэрбум ам.долларт хүрээд байна. Удахгүй 20 тэрбум ам.долларт хүрнэ.
Эдийн засаг тэлж буй энэ нөхцөлд хоёр талын парламентаар ЗГ-ын явуулж буй бодлого үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх хэрэгтэй" хэмээв.