Монгол Улс 2023 онд ямар ямар бүтээгдэхүүн голлон экспортолсон талаарх мэдээллийг та бүхэнд хүргэж байна. Тодруулбал, уул уурхайн бүтээгдэхүүн экспортын 87 хувийг бүрдүүлж байна.
-Нүүрс - 8.9 тэрбум ам.доллар
-Зэсийн баяжмал - 2.6 тэрбум ам.доллар
-Алт - 738 сая ам доллар
-Төмрийн хүдэр - 445 сая ам.доллар
Уул уурхайн бус бүтээгдэхүүнээс:
-Ноолуур - 359 сая ам.доллар
-Мах - 314 сая ам.доллар
-Самар, рапс - 160 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортложээ