Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

З.Энхболд, Б.Энх-Амгалан нарын шүүх хурал өнөөдөр 13.30 цагт болно

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 33 секунд

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга асан З.Энхболд нарт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр /2024.01.19/ Нийслэлийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 13.30 цагт болно.

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан, Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байсан З.Энхболд нарт "эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан" гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3 /Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах/-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг.

Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 3-т Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах: "Энэ зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийг улс төрд нөлөө бүхий этгээд, төрийн болон орон нутгийн өмчит, төрийн болон орон нутгийн өмчийн оролцоотой компани, улсын үйлдвэрийн газрын удирдах, эрх бүхий албан тушаалтан үйлдсэн бол нийтийн албанд ажиллах эрхийг бүх насаар хасаж таван жилээс арван хоёр жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ" гэж заажээ.

Сануулахад, З.Энхболд нарт Монгол Улсын хилээр гарахыг хориглосон арга хэмжээ аваад байгаа юм.

Н.Алтанхуяг: Надад Ардчилсан намаас илүү ардчиллын үнэт зүйл, ардчилсан Монгол Улс илүү том, илүү чухал...
Н.Алтанхуяг: Надад Ардчилсан намаас илүү ардчиллын үнэт зүйл, ардчилсан Монгол Улс илүү том, илүү чухал...
 
“Эрдэнэс Тавантолгой“ ХК монгол улсын 2023 оны топ 10 төрийн өмчит компанийг тэргүүллээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.