Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Улсын хэмжээнд 223 цэцэрлэг, 337 сургуулийг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгоно

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
3 минут 27 секунд

Улсын Их Хурлын Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын Байнгын хороо өчигдөр /2023.01.16/ хуралдлаа. Тус хуралд БШУ-ны сайд Л.Энх-Амгалан төрийн өмчийн цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль, дотуур байрын нүхэн жорлонг орчин үеийн ариун цэврийн байгууламжаар солих төслийн явцыг танилцууллаа.

Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн 2.3.9.4-д “Боловсролын салбарт жил бүр 100-гаас доошгүй нүхэн жорлонтой сургууль, цэцэрлэг, дотуур байрыг орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болгох” зорилтыг тусгасан бөгөөд УИХ, Засгийн газар болон Төлөөлөн удирдах зөвлөлийн холбогдох тогтоол, шийдвэрийн дагуу “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас нийт 160.0 тэрбум төгрөгийн санхүүжилт шийдвэрлэсэн.

Энэхүү төсөл, арга хэмжээний хүрээнд Монгол Улсын хэмжээнд 223 цэцэрлэг, ерөнхий боловсролын 337 сургууль, 250 дотуур байр орчин үеийн ариун цэврийн байгууламжтай болно. Нийт 17 аймгийн 297 суманд төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл, Монгол Улсын 3 цэцэрлэг тутмын 1-д, ерөнхий боловсролын 2 сургууль тутмын 1-д энэхүү төсөл, арга хэмжээ хэрэгжиж байна.

Төслийн 1 дүгээр ээлжид 16 аймгийн 50 сумын 172 объектод ажил хийгдэхээр гэрээлэгдсэнээс 116 объект ашиглалтад орсон, 8 объектыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Үлдсэн 48 объектын угсралтын ажлын явц 88.0 хувийн гүйцэтгэлтэй байна.

Төслийн 2 дугаар ээлжид 15 аймгийн 42 сумын 135 объектод ажил гэрээлэгдсэнээс 125 объект ашиглалтад орсон, 2 сумын 10 объектыг байнгын ашиглалтад оруулах улсын комисс ажиллуулах бэлтгэл ажлыг хангаж байна. Ингэснээр 2 дугаар ээлжийн барилга угсралтын ажил бүрэн дуусаад байна.

Төслийн 3 дугаар ээлжид 17 аймгийн 130 сумын 303 объектын жагсаалтыг баталж, эдгээр объектын зураг, төсвийн ажлыг давхардсан тоогоор 7 компани шалгарч, гүйцэтгэж байна. Өнөөдрийн байдлаар 14 аймгийн 100 сумын 262 объектын ажлын зураг, төсөв дуусаж, магадлалын дүгнэлт гарсан. Ажлын зургийг аймагтай зөвшилцөх, магадлал хийлгэх түвшинд 3 аймгийн 27 сумын 68 объектын зураг, төсөв байна. Зураг, төсөв гүйцэтгэх явцад хийгдсэн судалгааны үндсэн дээр 3 дугаар ээлжид 27 объект нэмэгдсэн.

Төслийн 4 дүгээр ээлжид 18 аймгийн 92 сумын 243 объектыг хамруулахаар зураг, төсвийн зөвлөх үйлчилгээг зарлаж, дэлгэрэнгүй болон хураангуй гэсэн 2 үе шаттайгаар худалдан авах ажиллагааг зохион байгуулж, 10 аж ахуйн нэгж шалгарч ажлын зураг, төсөв хийгдэж байна.

2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн байдлаар зураг төсөвт 2,865.53 сая төгрөг, угсралтын ажилд 58,013.41 сая төгрөг, нийт 60,400.00 сая төгрөгийн санхүүжилтийг олгоод байна.

ҮЙЛ ЯВДАЛ: “ Мазаалай“ хотхонд мөсөн урлаачдын шалгаруулалт болно
ҮЙЛ ЯВДАЛ: “ Мазаалай“ хотхонд мөсөн урлаачдын шалгаруулалт болно
 
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
“UFC”-д хүч үзэх хоёр дахь Монгол тулаанч Т.Нямжаргал дебют тулаанаа өнөөдөр хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.