2022 оны 06 дугаар сарын 18-ны өдрөөс 19-нд шилжих шөнө 04 цагийн орчимд Г нь согтуурсан үедээ хохирогч З-д хүч хэрэглэж хүчиндсэн хэрэг гарчээ. Улмаар Нийслэлийн Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос “Г”-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж гэм буруутай эсэхийг шийдвэрлүүлэхээр хэргийг шүүхэд ирүүлсэн байна.
Шүүхээс шүүгдэгч “Г”-г хохирогчийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж, хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэж дүгнэжээ. Улмаар энэ гэмт хэргийг үйлдсэн этгээдэд нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульд заасан бөгөөд шүүхээс шүүгдэгч “Г”-д хоёр жилийн хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, мөн хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхээр шийдвэрлэсэн байна.