Сурагчид өөрийгөө үнэлэх систем хэрэглээнд нэвтэрсэн талаар БШУ-ны сайд Л.Энх-Амгалан болон БҮТ-ийн захирал Л.Ганбат нар мэдээлэл хийж байна. Энэ үеэр БҮТ-ийн захирал Л.Ганбат дараах мэдээллийг өглөө.
"Сурагчид Soril.eec.mn веб сайтаар регистрийн дугаараар нэвтэрч математик болон монгол хэлний хичээлээс сонгон өөрийгөө үнэлэх боломжтой. Ингэхдээ хүүхэд суурь түвшнээс эхлэн өөрийгөө үнэлэх бөгөөд өөрийгөө аль түвшний мэдлэгтэй байна, ямар хичээл дээр хоцрогдолтой байна вэ гэдгээ харж, МЭДЛЭ системээр дамжуулан хичээлээ нөхөх боломжтой.
Мөн бусад нийгмийн болон байгалийн ухааны гэх зэрэг бүх хичээлүүдийн сорил тестүүд ирэх 4-р сарын 01 гэхэд энэхүү системд нэвтэрнэ. Түүнчлэн хүүхэд сайн дурын үндсэн дээр өөрийгөө үнэлэх боломжтой бөгөөд энэхүү үнэлгээний үр дүн нь хувийн хэрэг болон дүнд огт нөлөөлөхгүй" гэв.