Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/15-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Бямбацогт: “Эрдэнэс Монгол“ ХХК жолооч нараас 200 тэрбум төгрөгийн хураамж авдаг ч аюулгүй байдлыг нь хангах ажил “ТЭГ“ байна. Одоо үүнийгээ зогсоо

Ангилал
 Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 58 секунд

Зам тээвэр хөгжлийн сайд С.Бямбацогт "Тээвэрчдийн амь насаар дэнчин тавих эрх хэнд ч байхгүй" хэмээн мэдэгдлээ. Тодруулбал, тэрбээр "Тaвантолгой-Гашуунсухайт чиглэлийн тусгай зориулалтын авто зам эзэмшигч нь ЭРДЭНЭС МОНГОЛ ХХК. Нүүрс тээврийн 1 машинаас 500 шахам мянган төгрөгийн хураамж авдаг гэж тооцвол энэ компани өдөрт 600 сая төгрөг, сард 18 тэрбум, жилд 200 гаруй тэрбум төгрөг жолооч нараас авч байна.

Тэгсэн атлаа тээвэрчдийн аюулгүй байдлыг хангах ажил нь "ТЭГ" үзүүлэлттэй. Зам эвдрэлтэй, засвар арчлалт хийдэггүйгээс бараг өдөр бүр аваар осол гарч, амьдралынхаа төлөө зүтгэж буй эгэл жолооч тээвэрчид АМЬ НАС ЭРҮҮЛ МЭНДЭЭРЭЭ ХОХИРЧ БАЙНА. Одоо үүнийгээ зогсоо" гэжээ.

Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал завсарлаж, хаалттай хуралдах эсэх асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
Б.Ганхуяг, Т.Аюурсайхан нарын шүүх хурал завсарлаж, хаалттай хуралдах эсэх асуудлаар шүүх бүрэлдэхүүн зөвлөлдөж байна
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд