Боловсрол шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан СУРАГЧИД ӨӨРИЙГӨӨ ҮНЭЛЭХ СИСТЕМ ХЭРЭГЛЭЭНД НЭВТЭРСЭН ТАЛААР мэдээлэл хийж байна. Энэ үеэр тэрбээр,
"ЕБС-ийн 1-12-р ангийн хүүхдүүд монгол хэл, математикийн хичээлээр өөрийн ур чадвараа тогтоох боломжтой болсон. Soril.eec.mn веб сайтын даалгаврын санд нэвтэрч өөрийгөө үнэлэх боломжтой. Сурагчид өөрийгөө ямар агуулга дээр хоцрогдолтой байгаагаа тодорхойлж, МЭДЛЭ системээр дамжуулан хоцрогдолтой хичээлээ нөхөх боломжтой.
4-р сарын 01 гэхэд бүх хичээл дээр энэхүү системийг нэвтрүүлнэ. Мөн удахгүй 1-5-р ангийн сурах бичгүүдийг интерактив хэлбэрт шилжүүлж байна" гэлээ.