АН-ын гишүүд Хөрөнгө оруулалтын хуулийг дэмжиж буйгаа илэрхийлж, Лу.Гантөмөрийг огцруулахыг шаардаж мэдээлэл хийж байна. Энэ үеэр АН-ын ҮБХ-ны гишүүн А.Цэрэнбат,
"Хөрөнгө оруулалтын хуулийг АН эсэргүүцэж байгаа. Гэхдээ ямар нэг шалтгаан үндэслэлгүйгээр эсэргүүйцэж байгаа. Яагаад АН-ын гишүүд хувийн эрх ашгийн үүднээс энэ асуудалд хандаад байгаа юм бэ.
АН-ын удирдлага гэсэн хүмүүс эздийнхээ захиалгаар ийм юм яриад, намынхаа үнэт зүйлсийн эсрэг яваад байгаа юм бэ. АН-ынхаа нийт гишүүдэд хандаж нэг уриалга хэлье. Эдийн засгийн цус нь мөнгө. Энэ цус гадаадын хөрөнгө оруулалтаас орж ирнэ.
Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж байгаа хүмүүсийг хараад байгаарай. Хөгжлийн банк, нүүрсний хулгайтай холбоотой хүмүүс маш их эсэргүүцэж байна. Эд нар бол БЗС, Хөгжлийн банк, Нүүрсний хулгайгаа тоноод амьдардаг Төрөөс төрсөн тэрбумтнууд голчлон эсэргүүцэж байна. Бидний хэлэх гэсэн гол зүйл бол Хөрөнгө оруулалт шиг хэрэгтэй юм энэ улс оронд алга.
Тэр дэндаа АН-ын дарга Лу.Гантөмөрийг үүнийг эсэргүүцэж байгаага гайхаж байна. Энэ бол хязгааргүй тэнэглэл6 Лу.Гантөмөр АН-ын даргаар сонгогдоод 1 жил болж байна. Энэ хугацаанд юу хийв. Яагаад намынхаа дэмжих ёстой зүйлийг дэмжихгүй МАН-ынхан хийж байгаа гэхээр эсэргүүцээд байгаа юм. Энэ бүх Монголчуудын нийтлэг эрх ашигт хэрэгтэй хууль" гэлээ.