Дуучин А. Хишигдалай, Ginjin нар Буриад зон олны дууг зүй бусаар шинэчлэн дуулсан нь Буриад ард иргэдийн уур бухимдлыг ихээхэн хүргээд буй. Мөн "Алтанхан Буриад зон" дуун цэнгүүн зохион байгуулах гэж байгаа бөгөөд дуучин А.Хишигдалайг тус тоглолтод урьсан билээ.
Тэгвэл өнөөдөр дээрх цэнгүүний зохион байгуулагч Э.Цэнгэлмаа мэдээлэл өглөө.
Тэрбээр " Бид дуучин А.Хишигдалайг цэнгүүн дээрээ урьж авчраад өндөг, гурил цацаж, харлуулах гэсэн зүйл байхгүй" гэв.