Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.

44 настай эмэгтэй 100 шуудай хүнсний ногоо хулгайлжээ

Ангилал
Нийгэм  Хууль эрх зүй
Огноо
Унших
0 минут 54 секунд

Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн байна.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй Т нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байгаа аж.

Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

МУГТ Э.Бэхбаяр “Zagreb open 2024” тэмцээнээс алтан медаль хүртлээ
МУГТ Э.Бэхбаяр “Zagreb open 2024” тэмцээнээс алтан медаль хүртлээ
 
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Алтан өргөө олон улсын кино наадам болно
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/11-нд нийтлэгдсэн мэдээ болно.