Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

МҮХАҮТ бизнесийн байгууллагуудтай хамтран маргааш Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөлд байр сууриа илэрхийлнэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 10 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Ардчилсан намаас эсэргүүцэж буй талаараа өнөөдөр албан ёсоор мэдэгдсэн. Ерөнхийлөгч асан Х.Баттулга болон АН-ын дарга Л.Гантөмөр нарын зүгээс УИХ-ын даргад шаардлага хүртэл хүргүүлээд байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан ЭЗХ-ийн сайд Ч.Хүрэлбаатар "Бизнесменүүд минь ээ, баялаг бүтээгчид минь ээ. Та бүхэн "Мояа"-чуудыг давж дуугараад өгөөч. Эдийн засгийн хөдөлгүүр болсон хөрөнгө оруулалтыг дэмжиж үгээ хэлээд өгөөч. Боловсролтой сэхээтнүүд минь ээ, улс орныхоо хөгжил дэвшлийн төлөө үгээ хэлээд өгөөч" гэх байр суурийг илэрхийлсэн.

Үүнтэй холбогдуулан МҮХАҮТ-ын Ерөнхийлөгч Д.Энхтүвшин "Маргааш өглөө 09:30-с TВ9 хэвлэлийн танхимд бизнесийн төлөөллийн байгууллагууд нийлж хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар байр сууриа олон нийтэд илэрхийлнэ. Өмнө нь хуулийн төслийн ажлын хэсэгт албан ёсоор хэд хэдэн удаа саналуудаа өгч байсан" гэжээ.

С.Цэнгүүн: Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байх ёстой. Айдсаар удирдуулдаг үе дууссан. Хаалгаа нээе, зоригтой байцгаая
С.Цэнгүүн: Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байх ёстой. Айдсаар удирдуулдаг үе дууссан. Хаалгаа нээе, зоригтой байцгаая
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд