Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

С.Цэнгүүн: Гадаадын хөрөнгө оруулалтад нээлттэй байх ёстой. Айдсаар удирдуулдаг үе дууссан. Хаалгаа нээе, зоригтой байцгаая

Ангилал
Улс төр
Огноо
Унших
2 минут 14 секунд

Өнөөдөр улс төрийн хүрээнд "хэрүүлийн алим" дэгдээсэн асуудал бол Засгийн газраас өргөн барьсан Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төсөл байлаа. Олон улсын хөрөнгө оруулалтыг Монгол Улсад нээлттэй байлгах хэмээн тодорхойлж буй уг хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг маргаашийн УИХ-аар санал хурааж шийднэ.

Үүнтэй зэрэгцэн Ардчилсан намын зүгээс эл хуулийн төслийг эрс эсэргүүцэж буйгаа бүх талаараа эсэргүүцэж эхэлсэн. Хөрөнгө оруулалтын хуулийг эсэргүүцэж буйгаа намын дарга Лу.Гантөмөр, АН-ын Улс төрийн зөвлөл, Ерөнхийлөгч асан Х.Баттулга тэргүүтэй хүмүүс ил тод илэрхийлж, улс төрийн акц өрнүүлэв. Нүүрсний сонсголд хүртэл гэрчээр дуудагдаад ирээгүй Ерөнхийлөгч асан Х.Баттулга өнөөдөр уг хуулийн төслийг эсэргүүцэж, УИХ-д АН-аас сонгогдон ажиллаж буй зарим гишүүдийн хамт Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг эсэргүүцэж УИХ-ын даргад шаардлага хүртэл хүргүүлж амжлаа.

Харин өнгөрөгч долоо хоногт шинэхэн албан тушаалд томилогдсон нарийн бичгийн дарга С.Цэнгүүн гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой гэдгээ намынхандаа илэрхийлжээ. Тодруулбал, тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулалт нээлттэй байх ёстой гэдэг зарчим дээр би байгаагаа намд илэрхийлсэн. Нээлттэй болохоос айх хэрэггүй. Айдсаар удирдуулдаг үе дууссан. Хаалгаа нээе, зоригтой байцгаая..." гэв. Өөрөөр хэлбэл, намын "томчууд"-ынхаа илэрхийлсэн байр суурь, үзэл бодолтой нам доторх залуу үеийнхэн нь долоо ч хонохгүй зөрчилдөж, шүүмжлэлтэй хандаад эхэллээ.

Тэгвэл маргааш болон цаашдаа АН-ын бүлэг уг асуудал ямар байр суурьтай хандахыг нь хамтдаа харах үлдлээ. АН-ын бүлгийн байр суурь уг асуудлыг хэрхэн шийдэхэд нөлөө үзүүлэх билээ. Ташрамд сануулахад, УИХ-ын дарга болон Ерөнхий сайдын байр суурь энд хамгийн чухал гэдгийг онцлох нь зүйтэй.

Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ
Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ
 
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Л.Мөнхбаясгалан: 5 тэрбумын хулгайд хаагуур нь оролцсон юм. Нэр төрөө цэвэрлэмээр байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.