Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Доржханд: Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 55 секунд

УИХ-аар Хөрөнгө оруулалтын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хэлэлцэгдэж буй. Үүнтэй холбоотойгоор өнөөдөр Ардчилсан намаас тус хуулийн төслийг эсэргүүцэж буй талаараа мэдэгдсэн. Тэгвэл ХҮН намаас дэмжинэ гэдэг байр суурийг илэрхийлжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Доржханд "Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг ХҮН нам дэмжинэ. ХҮН гадаад, дотоодын хөрөнгө оруулалт, бизнес хийх, бүтээх эрх чөлөөг дэмждэг баруун төвийн үзэл баримтлалтай нам бөгөөд энэ байр сууриндаа хатуу байх болно. Сонгууль дөхсөн өнөө үед улсынхаа эрх ашиг дээгүүр алхаж иргэдэд таалагдах, эсхүл иргэдийг буруу мэдээллээр ханган сонгуулийн оноо авах аливаа увайгүй үйлдлийг дэмжихгүй" гэв.

АНУ-ын мужуудад их хэмжээний цас орж, дөрвөн хүн амь насаа алджээ
АНУ-ын мужуудад их хэмжээний цас орж, дөрвөн хүн амь насаа алджээ
 
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
УИХ-ын хаврын ээлжит чуулган 278 хууль тогтоомж баталснаар хаалтаа хийлээ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.