АНУ-ын зүүн хойд бүс нутгаар буюу хойд Каролина, Жоржиа, Албама мужуудад их хэмжээний цас орж, хэд, хэдэн хотод тог цахилгаан тасарч. Мөн хот хоорондын авто замууд цасанд боогдон, сургууль болон төрийн байгууллагуудын үйл ажиллагааг түр зогсоогоод байна. Цасан шуурганы улмаас 300 гаруй удаагийн дуудлага бүртгэгдсэн бөгөөд дөрвөн иргэн амь насаа алдаж, 14 хүн бэртэж, гэмтсэн бол 60 гаруй тээврийн хэрэгсэл мөргөлджээ.
Харин Флорида мужийн ихэнх нутгаар өчигдөр хүчтэй аадар бороо орж, үер бууснаас гадна хүчтэй хар салхи шуурсны улмаас 49 суурин газарт онц байдал зарлаад байна. Цаг агаарын энэхүү эрс тэс үзэгдлээс олон хүн бэртэж, гэмтжээ. Мөн 1300 орчим нислэг цуцлагдаж, 630 мянган айл өрх тог цахилгаангүй болоод байгаа аж.
Эх сурвалж: https://edition.cnn.com/.../winter-storm.../index.html
Орчуулсан: Б.Гэрэлзаяа