Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн иргэн цас цэвэрлэж байхдаа нас баржээ

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
0 минут 49 секунд

Цагдаагийн байгууллагад өчигдөр /2024.01.09/ "СХД-ийн 11-р хорооны нутаг дэвсгэр, 105-р сургуулийн дэргэд хүн нас барсан байна" гэх дуудлага мэдээлэл бүртгэгдсэн байна.

Дуудлагын дагуу тус дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсээс очиж шалгахад, 48 настай эрэгтэй Б нь ил харагдах шарх, сорвигүйгээр нас барсан байсныг тогтоожээ.

Энэ талаар ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад, "Талийгаач нь гэмт хэрэгт үйлдэж, нийтэд тустай ажил хийх ялаар шийтгүүлсэн бөгөөд шийтгэлээ гүйцэтгэж байх хугацаандаа ийнхүү нас барсан" гэв. Мөн шүүх шинжилгээний дүгнэлт гараагүй тул яагаад нас барсныг урьдчилан мэдээлэх боломжгүй гэлээ.

44 настай эмэгтэй “Т“ нь 100 шуудай хүнсний ногоо хулгайлсаныг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна
44 настай эмэгтэй “Т“ нь 100 шуудай хүнсний ногоо хулгайлсаныг илрүүлж, шалгалтын ажиллагаа явуулж байна
 
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
УБЦТС: 2132 нэр төрлийн засварын ажлыг хуваарийн дагуу хийнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.