Цагдаагийн байгууллагад энэ оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Зооринд хадгалуулсан хүнсний ногоо хулгайд алдагдсан байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад 44 настай, эмэгтэй Т нь тус зоориноос 100 шуудай хүнсний ногоо хулгайлсан болохыг эрэн сурвалжилж, олж тогтоон шалгалтын ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна.
Иймд иргэд Та бүхэн өөрийн орон байр, албан байгууллага болон хувийн өмчдөө баталгаат хаалга цоож, цонхны хаалт хийж, харуул хамгаалалтаа сайжруулж, хяналтын камер суурилуулан энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэхийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.