Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.

АН: Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй МАН бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ бага хугацаанд гадаадын хөрөнгө оруулалтыг татаж чадахгүй

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 27 секунд

Сүүлийн өдрүүдэд олон нийтийн анхааралд байгаа Хөрөнгө оруулалтын тухай хуулийг эсэргүүцэж буйгаа АН-аас мэдэгдлээ. Тодруулбал,

"Ардчилсан нам гадаадын хөрөнгө оруулалтыг үргэлж дэмжиж ирсэн, татаж чаддаг улс төрийн xүчин. Ийм ч учраас гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг Ардчилсан нам анхааралтай, нухацтай авч үздэг.

Гэтэл 2024 оны сонгууль дөxсөн энэ үед Ардын нам Монгол Улсын газар нутгийг гадаадын иргэдэд эзэмшүүлэхтэй холбоотой эмзэг заалтууд бүxий xуулийн төслийг гадаадын хөрөнгө оруулалтыг дэмжих нэрийн дор яаран оруулж ирж байгаа нь цаг үеэ олоогүй, сонгуульд чиглэсэн далд зорилгыг агуулж байж болзошгүй гэж хардаж байна.

Найман жилийн турш нэг ч хөрөнгө оруулалт татаж чадаагүй атлаа одоо сонгуулийн бүрэн эрх нь дуусах дөхсөн энэ багахан хугацаанд гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг МАН xийж чадахгүй гэж Ардчилсан нам үзэж, энэxүү төслийг хэлэлцэxийг эрс эсэргүүцэж, хойшлуулахыг шаардаж байна.

Ардчилсан нам сонгуулийн мөрийн хөтөлбөртөө гадаадын xөрөнгө оруулалтыг дэмжих чиглэлээр томооxон бодлогыг боловсруулж, системтэй үйл ажиллагааг бүрэн эрхийнхээ хугацаанд тууштай хэрэгжүүлэх болно" гэжээ.

Арьс шир боловсруулах үйлдвэрүүд төв цэвэрлэх байгууламж руу байгаль орчинд хортой хаягдал ус нийлүүлж байжээ
Арьс шир боловсруулах үйлдвэрүүд төв цэвэрлэх байгууламж руу байгаль орчинд хортой хаягдал ус нийлүүлж байжээ
 
Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг гаргана
Ёс зүй, дэгийн байнгын хороо өнөөдөр хуралдаж, Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх нэг удаагийн дэгийг гаргана
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/10-нд нийтлэгдсэн мэдээ болно.