Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Г.Дамдинням: Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж, боож ХАДНЫ мангаа мэтээр ПР-даж хүмүүсийг айлгаад хэрэггүй

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 53 секунд

Хөрөнгө оруулалтын тухай хуулийн хэлэлцүүлэг УИХ дээр өрнөж буй. Үүнтэй холбогдуулан УИХ-ын гишүүн Г.Дамдинням дараах байр суурийг илэрхийлсэн юм.

Тэрбээр "Гадаадын хөрөнгө оруулагчдыг хааж, боож ХАДНЫ мангаа мэтээр ПР-даж хүмүүсийг айлгаад хэрэггүй. Хөрөнгө оруулалтыг эсэргүүцэх нь айлын бухыг хөөж байгаад үнээгээ сувайруулахтай л ижил үйлдэл болно. Гадаадын хөрөнгө оруулалт аль ч улсад хэрэгтэй. Хямд санхүүгийн эх үүсвэрээр ажлын байр бий болгоно. Эрсдэлийг хөрөнгө оруулагчдад үүрүүлж өөрсдийн эрсдлийг бууруулдаг зүйл. Манайх шиг төсвийн мөнгөөр үйлдвэр, уурхай бариад төр нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлээд тэндээсээ хулгайлдаг ертөнцийн булай болдог улс гэж хаа байхав дээ. Энийг болих ёстойг НҮҮРСНИЙ ХУЛГАЙ харуулж байна. Мөн энэ төслийн гадаад ажиллах хүчний төлбөр хураамжийг чөлөөлөх тухай заалтууд нь зөв байна. Энийг хийхгүй бол ажил хийх хүнгүй болчхоод байна. Энэнд бид буруутай. Тасралтгүй халамжийн бодлогоор дэмжээд байгаа юм чинь хэн ажил хийх вэ. Ажил хийх хүнгүй бол бизнес яаж тэлэх вэ. Бизнес тэлэхгүй бол эдийн засаг яаж томрох вэ . Эдийн засаг тэлэхгүй бол халамжид өгөх мөнгө хаанаас бий болох вэ. Халамжаа багасгаж хүнээ хөдөлмөр эрхлүүлэх бодлого хиймээр байнаа. Тиймээс энэ "Хөрөнгө оруулалтын хууль"-н төслийг дэмжиж, ажлын хэсэгт нь орж ажиллах бодолтой байна" гэв.

“Гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас барсан тохиолдолд эхнэр эсвэл нөхрийн тэтгэвэр дээр 20 хувийг нэмж олгоно“
“Гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас барсан тохиолдолд эхнэр эсвэл нөхрийн тэтгэвэр дээр 20 хувийг нэмж олгоно“
 
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Улсын заан М.Лхагвагэрэл нэгийн даваанд Увс аймгийн Ховд сумын харъяат аймгийн харцага Н.Ширчинхүүд хавируулж өвдөг шороодлоо
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/08-нд нийтлэгдсэн мэдээ болно.