Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Зарим улс орнууд Японд цэргийн болон хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр болжээ

Ангилал
Дэлхий дахинд
Огноо
Унших
1 минут 19 секунд

Өнгөрөгч даваа гарагт буюу энэ сарын нэгэнд Японд болсон газар хөдлөлтийн улмаас өнөөдрийн байдлаар /2024.01.05/ 84 иргэн нас барж, 79 иргэн сураггүй алга болжээ.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан АНУ-аас гамшгийн голомтот эрэн хайх, аврах ажиллагаанд цэргийн тусламж үзүүлэхээс гадна 100 мянган ам.долларын үнэ бүхий хүмүүнлэгийн тусламжийг үзүүлэхээр болсон байна. Мөн БНХАУ-ын Ерөнхий сайд Ли Цян “Эмгэнэл илэрхийлж, газар хөдлөлтийн дараах эрэн хайх, аврах ажиллагаа болон хариу арга хэмжээнд шаардлагатай дэмжлэг үзүүлэхэд бэлэн байгаа” гэдгээ мэдэгдээд байна.

Газар хөдлөлт болсноос хойш өнөөдрийг хүртэл нийт 600 орчим удаагийн давтан чичирхийлэл мэдрэгджээ.

Ишикава муж хамгийн их хохирол амсаж, олон мянган айл өрх гэрэл цахилгаангүй хэвээр байгаа бөгөөд 34 мянган иргэнийг нүүлгэн шилжүүлж, Ишикава, Тояма, Ниигата мужид 110 мянга орчим өрх усгүй хэвээр байна.

Японы Засгийн газраас гамшгийн хариу арга хэмжээнд дөрвөн тэрбум иен буюу 28 сая ам.долларыг зарцуулахаар төлөвлөжээ.

Манай Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9,4 жилийн зөрүүтэй байна
Манай Улсын эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн дундаж наслалт 9,4 жилийн зөрүүтэй байна
 
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохиож байна
“Зулын-25”-ны Их дүйчин өдөр ирэх Даваа гарагт тохиож байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/06-нд нийтлэгдсэн мэдээ болно.