Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УЦУОШГ: Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 44 секунд

Өнөө маргаашдаа ихэнх нутгаар хүйтний эрч бага зэрэг чангарна.

Мөн цаг агаарын урьдчилсан төлөвийг танилцуулъя. Энэ сарын 05-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 06-нд зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр, 07-нд Алтай, Хангайн уулархаг нутгаар, 08-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон говийн аймгууудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 5-10 метр, 05, 06-нд говь, тал, хээрийн нутгаар, 07-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 08-нд Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. 05-нд ихэнх нутгаар, 06-нд нутгийн зүүн хагаст хүйтний эрч бага зэрэг чангарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -33...-38 градус, өдөртөө -23...-28 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -28...-33 градус, өдөртөө -17...-22 градус, Алтайн өвөр говиор шөнөдөө -10...-15 градус, өдөртөө 0...-5 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -16...-21 градус, өдөртөө -5...-10 градус, бусад нутгаар шөнөдөө -21...-26 градус, өдөртөө -12...-17 градус хүйтэн байна.

ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас түгжрэлийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
ҮЙЛ ЯВДАЛ: АН-аас түгжрэлийн хуультай холбоотой асуудлаар мэдээлэл хийнэ
 
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
NTV телевиз 2026 оны өвлийн олимп, 2028 оны зуны олимпыг шууд дамжуулах онцгой эрхийг албан ёсоор авлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/05-нд нийтлэгдсэн мэдээ болно.