Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг цагдан хорьсонтой холбогдуулан түүний ар гэрээс хэвлэлийн хурал хийлээ. Энэ үеэр түүний эгч,
"Биднийг байраа яаж авсан. Амьдрахгүй байж ямар мөнгөөр байр авсан гэж шалгаад байгаа юм. Малчин хүн байр авч болохгүй юм уу. Малчин гэхээрээ айлын хаяанд гэр бариад амьдарч болохгүй шүү дээ. Үүнийг шалгаж, мөрдөөд байгаа нь муухай байна. Бид бүгд хөдөө амьдардаг. Дүүтэйгээ уулзах гээд 7 хоноод нэг ирэхээр зөвшөөрлийн бичиг өгөхгүй. Дээрээс тамга дарж өгнө гээд өгдөггүй. Үүнийг хангаж өгөөч ээ гэж хүсмээр байна. Холбогдох хүмүүсээс нь.
Мөн биднийг сайн шалга. Бидэнд хэдэн мал л байна. Биднийг сайн ухвал хэдэн банкнаас малчны зээл л гарна. "8 ишигний" хэрэг дээр 80 настай эмээг мөнгө угаах хэргээр яллах гээд байсан юм чинь одоо миний дүүг яах гээд байгааг нь үнэхээр гайхаж байна. Дүүд маань ямар хэрэг тохох гээд байгаа юм, юугаар хэлмэгдүүлэх гээд байгаа юм. Үүнд маш их гомдолтой байна. Бас их хардаж байна.
Сар бүр сунгасаар байгаад цааш нь яллаад явуулчих байх гэсэн хардлага төрж байна. Дүү минь өөрийн хувийн амьдралаа хойш нь тавьж, ард иргэдийн мэдэх эрхийг хангаж явсныхаа төлөө хоригдож байна. Дүү минь ЖДҮ, БЗС-аас зээл аваагүй. Энд холбогдсон хүмүүсээ яллаач ээ. Өнгөрсөн 30 хоногийн удаан хүлээсэн ч дахин 30 хоног хорих болсонд үнэхээр их гомдож байна. Цаашдаа хориод байвад бид талбай дээр сууж үр дүнг нь гаргахаас өөр аргагүй. Дүү маань тэнд өдөр хоногийг яаж өнгөрөөж байгааг нь бид мэдэхгүй.
Дүү маань хорих хэмжээний хэрэг хийгээгүй, гадуур шалгаад өгөөч ээ гэж гуймаар байна" гэлээ.