Энэ мэдээ хуучирсан буюу 2024/01/03-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Хотын тойргуудад ХҮН намаас манлайлах улс төрчид тодорчээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 38 секунд

Өмнөх дугаартаа ХҮН намаас бүсүүдийг толгойлох нэр дэвшигчдийг танилцуулсан бол энэ удаа УБ хотын тойргуудыг толгойлох шинэ улстөрчдийн мэдээллийг хүргэж байна. УБ хотод тус намын рэйтинг хамгийн өндөр байгаа бөгөөд олон эмэгтэйчүүдийг сойж байгаа аж. Баянзүрх дүүрэгт Шинэ Монгол сургуулийн захирал асан, доктор П.Наранбаяр, Харвардын эдийн засагч С.Санасэр тус намын хариуцлагын хорооны дарга А.Дөлгөөн нар ахалж орохоор яригдаж байна. Сонгинохайрхан дүүрэгт Нийслэлийн намын хорооны дарга, урбанист Э.Золзаяа, блогчин Б.Мөнхцэлмэг болон НБД Д.Өнөржаргал нар багаа удирдаж орохоор байна. Баянгол дүүрэгт тус намаас ерөнхийлөгчид нэр дэвшсэн Д.Энхбат, МУИС-ийн багш Ш.Энхтуул, эдийн засагч Ц.Лут-Очир нарыг дэвшүүлэхээр яригдаж байна.

Сүхбаатар, Чингэлтэй дүүрэгт намын дарга асан Б.Найдалаа, эдийн засагч Б.Мөнхсоёл, МХАҮТ-ын Б.Хаш-Эрдэнэ нар багаа удирдахаар ажилдаа оржээ. Багануур, Багахангай, Налайх дүүрэгт зах зээлийн шинжээч Б.Мөнхдөл, НБД Г.Дөлгөөн нар дэвших мандатаа авчээ. Харин ХҮН намыг УИХ-д суудалтай болгосон Хан-Уул дүүрэгт тус намын ахмад дэмжигч Де факто Д.Жаргалсайхан, Күй эдикешн группын Ц.Алтансор, УИХ-ын гишүүний зөвлөх, Стокхолмын ИС-ийн олон улсын харилцаа, улс төрийн эдийн засгийн магистр А.Мандахнаран нар нэр дэвшихээр яригдаж байна.

М.Алдартуяа: Хоёр хүүхэд нь тун хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь ээж гэж уйлаад, юм ч идэж уухаа байлаа
М.Алдартуяа: Хоёр хүүхэд нь тун хэцүү байдалтай байна. Бага хүүхэд нь ээж гэж уйлаад, юм ч идэж уухаа байлаа
 
Д.Энхтүвшин: Өргөсөн тангарагтай үнэнч байсны төлөө эмэгтэй гишүүдийг зохион байгуулалттайгаар гутаан доромжилж байгаатай эвлэрч болохгүй. Цагдаа, шүүхэд ханд