Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Баянзүрх дүүргийн 25-р хороонд зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг албадан чөлөөллөө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
2 минут 1 секунд


Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, ЦЕГ-ийн Тээврийн цагдаагийн албаны тээврийн хэрэгсэл түр саатуулах байрны дотор зөвшөөрөлгүй баригдсан байгууламжийг нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас албадан чөлөөллөө.

БЗД-ийн 25 хорооны засаг дарга Б.Өлзий-Орших “Манай хороо 18 мянган хүн амтай, шигүү барилгажсан ийм хороо. Хотын төвийн А бүс учраас үнэ цэнэтэй орон сууцны хороолол ихтэй. Одоо нэмээд эргэн тойронд барилгууд баригдаж байна. Гэтэл "Миний Хайпермаркет" дэлгүүрийн зүүн талаар явсан энэ нарийхан замыг эс тооцвол машин битгий хэл явган хүн явах замгүй болчихоод байна.Орон сууцны хороолол дундах замын дамжин өнгөрөх чадварыг нэмэгдүүлж, шинээр зам гаргаж өгөхийг оршин суугчдаас удаа дараа хүссээр ирсэн. Өнөөдөр Нарны замтай шууд холбох авто зам, замын байгууламж барих газрын чөлөөлөлт хийгдэж байгаад талархалтай хандаж байна” гэлээ.

 БЗД-ийн Газар зохион байгуулалтын албаны дарга Ж.Гал “Нийслэлийн Засаг даргын 513 тоот захирамжийн хүрээнд газрын зөрчил арилгах 130 гаруй арга хэмжээг авч ажиллаж байна. Мөн иргэдийн зүгээс ирсэн газрын зөрчил маргаантай холбоотой гомдолыг хүлээн авч, хуулийн хүрээнд судалж үзэн хянан шийдвэрлэн ажиллаж байна. БЗД-ийн 25 хороонд хэдэн хороолол шинээр баригдаж байгаа энэ хүрээнд барилга байгууламжийг ашиглалтанд орсоны дараа газрын зөрчил арилгах бус, эхнээс нь зөв зүйтэй зургийн дагуу, чанар, норм стандарт шаардлагыг хангаж баригдаж дуусах хүртэл хяналт тавьж ажиллах болно” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

Эмч гэр бүл өөрсдийн санаачилгаар Увс аймагт суурьшиж ажиллахаар болжээ
Эмч гэр бүл өөрсдийн санаачилгаар Увс аймагт суурьшиж ажиллахаар болжээ
 
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
Д.Амарбаясгалан: Ардчилал “Баабартан“-уудад мөнгөөр итгэл үнэмшлээ худалдах боломжийг олгосон. Хэнээс яаж санхүүжүүлээд, тархи угаалт хийж буйг нь мэднэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.