Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Т.Навчаа: Томуу нь томуу төст өвчнөөсөө өвдөлт ихтэй байдаг. Толгой их өвдөнө, яс булчин, үе, ууц нуруу, хоолой их өвдөнө

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 30 секунд

ZINT эмнэлгийн үүсгэн байгуулагч Т.Навчаа эмч эцэг эхчүүдэд дараах зөвлөгөөг өглөө. Тэрбээр “Томуу бол огцом эхэлнэ. Гэнэт 38 хэм хүрч халуурна. Ойр ойрхон өндөр халуурна. Томуу нь томуу төст өвчнөөсөө өвдөлт ихтэй байдаг. Толгой их өвдөнө, яс булчин, үе, ууц нуруу, хоолой их өвдөнө. Хоолны дуршил буурдаг. Бага насны хүүхдэд уушгины бус шинжүүд илэрнэ. Баас шингэрч, олон удаа суулгана. Томуу төст өвчний үед уушгины бус шинж тэмдгүүд илэрдэггүй.

Гурван сар хүрээгүй хүүхэд 37.5 хэм хүрч халуурвал яаралтай эмчид хандана. Харин гурван сараас дээш настай хүүхэд 38.5 хэм, үүнээс дээш халуурвал эмнэлэгт хандах шаардлагатай. Мөн ханиалгаас өөр шинж тэмдэг илрэхгүй бол бүү санаа зовоорой. Маш их ачаалалтай энэ үед эмнэлэгт ирээд өвчин авах эрсдэлтэй. Энэ үед эцэг эхчүүд “Манай хүүхэд эмнэлэгт долоо хоноод гарсан. Одоо сайн байгаа. Гэхдээ ханиагаад байна” гэж ирж байна. Үүнд санаа зовох хэрэггүй. Энэ томуу, томуу төст өвчин, хатгалгааны дараа ханиалга дөрвөн долоо хоног хүртэл үргэлжилж болно” гэсэн юм.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажилд Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий “Аржроуд“, “Болор болд зам“ ХХК-иудтай нийт 7.9 ТЭРБУМ төгрөгийн гэрээ байгуулжээ
НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Тавантолгой-Зүүнбаян төмөр замын ажилд Б.Гарамгайбаатарын нэгдмэл сонирхол бүхий “Аржроуд“, “Болор болд зам“ ХХК-иудтай нийт 7.9 ТЭРБУМ төгрөгийн гэрээ байгуулжээ
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/21-нд нийтлэгдсэн мэдээ болно.