Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

“Тогтвортой амьжиргаа-3” төслийн үйл ажиллагааны хүрээнд иргэдийн оролцоо 4 дахин нэмэгджээ

Ангилал
Нийгэм Эдийн засаг
Огноо
Унших
3 минут 7 секунд

МУ-ын Засгийн газраас төвлөрлийг сааруулах, бүс, орон нутгийн хөгжлийн тэнцвэрт байдлыг хадгалах, иргэд орон нутагтаа тогтвор суурьшилтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх зорилгоор 2002 оноос эхлэн " Тогтвортой амьжиргаа" хөтөлбөрийг эхлүүлж "Тогтвортой амьжиргаа" 1,2,3" төслүүдийг дэс дараатай хэрэгжүүлсээр байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр /2023.12.19/ "Тогтвортой амьжиргаа-3" төслийн хаалтын үйл ажиллагаа боллоо.

Тус хөтөлбөр нь иргэдийн оролцоотой төсвийн төлөвлөлтийг бий болгох, иргэд өөрсдөө санаачлан бодит хэрэгцээгээ тодорхойлж саналаа гарган төсвийн төлөвлөлтөд оролцох тогтолцоог бэхжүүлэх зорилгоор хэрэгжиж эхэлсэн юм. Хөтөлбөрийг 2 дахь шатанд буюу 2013 онд МУ төсвийн тухай хуульдаа "Орон нутгийн хөгжлийн сан"-тай байхаар тусгаснаар иргэд жил бүр тус санхүүжилтээр амьдарч орчноо сайжруулахын тулд юу хийлгэх саналтай байгаагаа жил бүр 1-6 дугаар сарын хугацаанд өгдөг билээ.

Энэхүү хөтөлбөрийн 3 дахь үе шат болох "Тогтвортой амьжиргаа-3" төслийн нь сумдын "Орон нутгийн хөгжлийн сан"-ийн үйл ажиллагааг дэмжих, эрх зүйн орчныг сайжруулах, төрийн албан хаагчдыг чадавхжуулах , иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлсэн.

"Тогтвортой амьжиргаа-3" төсөл 8 жилийн турш үргэлжилж хаалтын үйл ажиллагаа болж байгаа ч үүнийг ШИНЭ ЭХЛЭЛ гэж харж байна

"Тогтвортой амьжиргаа-3" төслийн захирал Г.Золбоо: "Тогтвортой амьжиргаа-3" төсөл нь 2015 оноос эхлээд 8 дахь жилдээ амжилттай зохион байгуулагдлаа. Гэвч энэ нь хаалт биш шинэ нээлт гэж хэлж болно. Орон нутгийн сангийн үйл ажиллагааг одоо дэлхийн банкны дэмжлэггүйгээр орон нутаг өөрсдөө аваад явах бүрэн боломжтой болсон. ЗГ-ын шинэ сэргэлтийн бодлого экологийн тэнцвэртэй бодлогыг хэрэгжлүүлэх үндэс суурь нь орон нутагт тавигдсан гэж хэлж болно. Өнгөрсөн жилүүдэд 1,8 их наяд төгрөг орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулж орон нутагт иргэдийн мэдлийн төсөв болгож зарцуулсан байдаг. Уул уурхайн орлого нэмэгдэхийн хэрээр орон нутгийн хөгжлийн санд хуваарилж байгаа орлого жил бүр нэмэгдэж байна. 2024 он гэхэд 480 тэрбум төгрөгийг орон нутгийн хөгжлийн сангаар дамжуулан орон нутгийн иргэд өөрсдөө захирах мэдэлтэй болж байна гэсэн үг" гэв.

Мөн энэхүү төсөл хэрэгжсэнээр иргэдийн оролцоог нэмэгдүүлэх зорилгоор 2018,2019 онд 271 дэд төслийг сумдад хэрэгжүүлснээр ОНХС-ийн төлөвлөлтөд болон хяналтын үйл ажиллагаанд иргэдийн оролцоо 2-4 дахин нэмэгдүүлжээ.

Чалко Трейдинг Хонконг ХХК-тай байгуулсан гэрээний түүх
Чалко Трейдинг Хонконг ХХК-тай байгуулсан гэрээний түүх
 
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
МАРГААШ: Улаанбаатарт +2 хэм дулаан байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.