Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.

НҮҮРСНИЙ СОНСГОЛ: Өнөөдөр Ч.Хүрэлбаатар, С.Баярцогт, Т.Аюурсайхан, Ж.Мөнхбат нарын сонирхолтой “ДҮРҮҮД“ гэрчээр оролцоно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
3 минут 31 секунд

Хянан шалгах Түр хорооноос зохион байгуулж буй нүүрсний хоёр дахь шатны сонсгол өчигдөр Төрийн ордонд эхэлсэн. Энэ удаагийн сонсгол таван өдөр үргэлжлэх билээ. Өчигдрийн сонсголд гурван асуудлын хүрээнд нийт 128 гэрчийг оролцуулахаар дуудсанаас УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Ш.Адьшаа болон ҮАБЗ-ийн Нарийн бичгийн дарга асан А.Гансүх нарын гэрчүүд оролцсон юм. Тэгвэл өнөөдөр буюу 12 дугаар сарын 19-ний өдөр ямар, ямар гэрчүүд оролцох талаарх мэдээллийг та бүхэнд танилцуулья.

-Ж.Мөнхбат, Ч.Хүрэлбаатар нарын хүмүүс оролцоно-

  1. Д.Зоригт УИХ-ын гишүүн асан
  2. Ч.Хүрэлбаатар Эдийн засаг, хөгжлийн сайд
  3. С.Баярцогт Сангийн сайд асан
  4. Ж.Мөнхбат УИХ-ын гишүүн асан
  5. Т.Аюурсайхан УИХ-ын гишүүн асан
  6. Д.Сугар Төрийн өмчийн хорооны дарга
  7. Б.Энэбиш "Эрдэнэс Монгол" ХХК-ийн гүйцэтгэх захирал асан
  8. А.Чинзориг Үнэлгээний хорооны дарга
  9. Д.Уужимсанаа Үнэлгээний хорооны гишүүн
  10. Ц.Анх-Од Үнэлгээний хорооны гишүүн
  11. Б.Эрдэнэбаяр Үнэлгээний хорооны гишүүн
  12. Б.Баярцэцэг Үнэлгээний хорооны нарийн бичгийн дарга
  13. Ху Гуо Цин Төслийн менежер

-Б.Ганхуяг нарын ЭТТ ХК-ийн үе үеийн удирдлагын багийнхан дуудагджээ-

Эрдэнэс Тавантолгой ХК-ийн үе үеийн удирдлагуудаас гэрчээр дуудагджээ. Үүнд:

  1. Д.Батбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга
  2. Б.Ганхуяг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Гүйцэтгэх захирал асан
  3. М.Батбаяр "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Хууль, эрх зүйн хэлтсийн дарга
  4. Г.Нандинжаргал "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  5. Т.Гантулга "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  6. Ү.Амарбат "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  7. Х.Болор-Эрдэнэ "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  8. Х.Өлзийнаран "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  9. Ж.Ганбат "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Бүрэн эрхт төлөөлөгч
  10. Д.Баярбат "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  11. Ч.Энх-Амгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн
  12. Ж.Чимэдцэрэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  13. Д.Мөнхзаяа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  14. Д.Тэмүүлэн "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  15. Д.Энхбат "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн хараат бус гишүүн
  16. Г.Адьяа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн маркетинг, борлуулалтын хэлтсийн дарга
  17. С.Ашидмөнх "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Худалдан авалт хариуцсан дэд захирал
  18. А.Чинзориг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн тээврийн газрын дарга
  19. С.Амгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн Борлуулалт хариуцсан захирал
  20. Ч.Жигжид "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн орлогч захирал
  21. О.Хатанбаатар "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн газрын захирал
  22. Д.Ариунболд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал
  23. Б.Батсайхан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалт хариуцсан захирал
  24. Э.Онон "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хууль, эрх зүйн хэлтсийн захирал
  25. Ч.Сайнбилэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга
  26. Я.Батсуурь "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн гүйцэтгэх захирал
  27. М.Батцэнд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн борлуулалтын албаны дарга
  28. Б.Батбилэг "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн газрын захирал
  29. М.Баяраа "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн дарга
  30. С.Амгалан "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга
  31. Д.Дамдиндорж "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн хэлтсийн дарга

-С.Мөнхчулуун оролцоно-

Өнөөдрийн сонсголд гэрчээр дуудагдсан дараагийн хүн бол С.Мөнхчулуун. Түүний хувьд ШӨХТГ-ын даргаар ажиллаж байгаад ажлаа хүлээлгэн өгсөн билээ. Мөн тэрбээр энэ удаагийн сонсголд "Эрдэнэс Тавантолгой" ХК-ийн ТУЗ-ийн гишүүн гэдгээр оролцож буй бололтой.

Б.Батгэрэл: Хоосон тээврийн хэрэгслүүд тухайн үед хилээр гардаг байсан
Б.Батгэрэл: Хоосон тээврийн хэрэгслүүд тухайн үед хилээр гардаг байсан
 
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
МАРГААШ: Улаанбаатарт -13 хэм хүйтэн байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/19-нд нийтлэгдсэн мэдээ болно.