Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Засгийн газар “Жижиг дунд үйлдвэрийн газар“-ыг байгуулахаар шийдвэрлэлээ

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 44 секунд


Өнөөдөр болсон Засгийн газрын ээлжит хуралдаанаар Жижиг, дунд үйлдвэрийн газар байгуулахаар шийдвэрлэлээ.

Үйлдвэрийн газар нь Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”-т “бичил, жижиг, дунд бизнес эрхлэх өрх, гэр бүл, өөрийгөө тэтгэн амьдрах боломжтой, сэтгэл хангалуун амьдрах нөхцөлөөр тэтгэгдсэн дундаж давхарга бүрдүүлэх” зэргийг тусгасан зорилтыг хангахад гол дэмжлэг үзүүлэх аж.

Манай улсад 62 мянга гаруй жижиг, дунд бизнес эрхлэгч байдаг бөгөөд энэ салбарт 800 гаруй мянган хүн ажиллаж, Дотоодын нийт бүтээгдэхүүний 17 орчим хувийг үйлдвэрлэдэг байна.

Засгийн газар 2024 он хүртэлх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина
Засгийн газар 2024 он хүртэлх үйл ажиллагааныхаа хөтөлбөрийн төслийг УИХ-д өргөн барина
 
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 950 мянган төгрөг болгож нэмэгдүүлэх асуудлыг даваа гарагт үргэлжлүүлэн хэлэлцэнэ
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.