Өнөөдрөөс эхлэн нэгдүгээр сарын 31-нийг дуустал автомашины улсын дугаарын сүүлийн орныг тэгш, сондгойгоор ангилан хөдөлгөөнд оролцуулахаар болсон билээ.
Энэ талаар Хотын даргын нэгдүгээр орлогч П.Сайнзориг "Түгжрэлийг бууруулах үүднээс тээврийн хэрэгслийн улсын дугаарыг тэгш, сондгойгоор төгссөн байдлаар замын хөдөлгөөнд оролцуулах шийдвэрийг гаргасан. Замын хөдөлгөөний нөхцөл байдал, холбогдох мэргэжлийн байгууллагын саналыг харгалзан хугацаанаас нь өмнө өөрчлөлт оруулах болно. Нийтийн тээврийн сүлжээ, чиглэлийн төлөвлөлтийг шуурхай сайжруулж, хүртээмжийг нэмэгдүүлэх бүхий л боломжийг дайчлан ажиллана" гэв.