Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Ерөнхий сайдын харьяанд “Биеийн тамир, спортын улсын хороо“-г байгууллаа

Ангилал
Улс төр
Огноо
Унших
0 минут 57 секунд


Засгийн газрын ээлжит хуралдаан 2020 оны наймдугаар сарын 12-ны өдөр болж, Монгол Улсын Ерөнхий сайдын эрхлэх асуудлын хүрээнд Биеийн тамир, спортын улсын хороо байгууллаа. 

Улсын хороо нь хүн амд биеийн тамирын ажил, үйлчилгээг чанартай, тэгш, хүртээмжтэй хүргэж, идэвхтэй хөдөлгөөн, спортыг амьдралын салшгүй нэг хэсэг болгох, шинжлэх ухаан, технологийн дэвшилд тулгуурлан тамирчдын өрсөлдөх чадвар, амжилтыг тив, дэлхий, олимпийн түвшинд хүргэх үндсэн зорилготой юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх нь Засгийн газрыг 14 яамтай байхаар хуульд тусгасны дотор спортын салбар багтаагүй. Тиймээс Биеийн тамир, спортын газрын нэрийг өөрчилж, Биеийн тамир, спортын улсын хороо нэрээр Ерөнхий сайдын харьяанд ажиллах агентлаг болж, бүтцээ өөрчиллөө.

УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал дахин хойшиллоо
 
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
ЧУУЛГАН: Стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордын төрийн эзэмшлийн хувийг орлуулах тогтоолын төслийг хэлэлцэхийг дэмжив
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.