Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/17-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Х.Нямбаатар: Автомашинууд 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл ТЭГШ, СОНДГОЙ дугаараар зорчино

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 28 секунд

Маргаашаас эхлэн автомашиныг улсын дугаарын тэгш, сондгойгоор явуулах зохицуулалт хийх шийдвэр гарсан. Уг асуудлаар Хотын дарга Х.Нямбаатар болон холбогдох албан тушаалтнууд мэдээлэл хийж байна.

Хотын дарга Х.Нямбаатар: " Маргаашаас буюу арванхоёрдугаар сарын 18-наас 2024 оны хоёрдугаар сарын 1 хүртэл автозамын хөдөлгөөний зохицуулалтыг тэгш, сондгойгоор явуулахаар шийдвэрлэлээ. Учир нь сүүлийн өдрүүдэд хөрсөн дээр - 43 хэм хүрч байгаа учраас зам дээр цацсан давс хайлахгүй байх хүндрэл гарч , түгжрэл үүсэх нөхцөл бий болгож байна" гэв.

Нийслэлийн цагдаагийн газрын тэргүүн дэд дарга О.Ганбат: "Энэ удаагийн тэгш, сондгойгоор зорчих бүсчлэл илүү том байхаар төлөвлөж байна. Эхний ээлжинд Сонсголонгын уулзвараас офицеруудын ордон хүртэл зүүн, баруун чиглэлийг холбосон бүсчлэлийг тогтооно. Хойд чиглэл нь 32-ын тойргын уулзвараас Маршалын гүүрний хойд хэсэг хүртэл татан сунгана гэсэн тооцоолол гарлаа" хэмээлээ.

Мөн Улаанбаатарын авто замын түгжрэлийг бууруулахаар холбогдуулан нийслэлийн төр захиргааны ажилчдыг ирэх долоо хоногт цахим хэлбэрээр ажиллуулахаар Засгийн газрын шийдвэрийн төсөл хэрэгжиж байгаа аж.

БЕГ: Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
БЕГ: Цэцэрлэгийн үйл ажиллагаа хэвийн үргэлжилнэ
 
Ёс зүйн хариуцлага хүлээж, барилдах эрхээ хасуулаад буй бөхчүүд: Ид барилдаж, цолоо ахиулах насан дээрээ зохисгүй үйлдэл гаргаж, цаг хугацаагаа бүү алдаарай . Гаргасан үйлдэлдээ гэмшиж байгаа