Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Б. Мөнхцэцэг: Хөрсөн дээрээ -40-45 хэм байгаа нь давс, бодис хайлахгүй байх шалтгаан болж байна

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 8 секунд

Авто замын нөхцөл байдал хүндэрч байгаатай холбоотойгоор Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б. Мөнхцэцэг мэдээлэл өглөө.

Тэрбээр "Манай ажилтнууд өнөөдөр 08:00 цагаас хойш ажиллаж байна. Хөрсөн дээрээ -40-45 хэм байгаа нь давс, тусгай зориулалтын бодис хайлахгүй байх шалтгаан болж байна. Иймээс нар гарсны дараа буюу 09:00 цагаас хойш 10 камаз тусгай зориулалтын 100 тонн гаруй бодис цацлаа.

Мөн нартай үед бодис, давс хайлж байгаа ч шөнөдөө эргэн хөлдөж, машины мөрөөр овойж хөлдөж байна. Дөнгөж сая Олимпын гүүрэнд давс, бодис цацсан ч огт хайлсангүй. Бид бодисын хайлах температур нь хүрэхгүй байна гэж үзэж байна. Давсыг -15 хэмд цацахад хайлдаггүй. ОХУ-аас орж ирж байгаа бодис -30-аас дээш хэмд хайлалт удаан байгаа нь нотлогдож байна" гэв.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод шатаж 3 хүүхэд угаартжээ
СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Гацуур мод шатаж 3 хүүхэд угаартжээ
 
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Улсын арслан Маамын Лхагва агсныг аварга цолтны амжилтыг үзүүлсэн их хүчтэн болохыг батламжиллаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.