Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр болно

Ангилал
Улс төр
Огноо
Унших
1 минут 28 секунд

УИХ-ын гишүүн асан Д.Дамба-Очирт холбогдох хэргийн шүүх хурал өнөөдөр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 10:00 цагт эхэлнэ. Уг шүүх хурал долдугаар сарын 30-нд товлогдсон байсан ч өмгөөлөгч болон хэрэгт холбогдогч өөрөө ирээгүй тул хойшилсныг бид өмнө нь мэдээлж байсан билээ.

Шүүх хуралдаанаар Д.Дамба-Очирт хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг зөрчсөн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад санаатай саад учруулсан үндэслэлээр түүнийг албадан ирүүлж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахаар шийдвэрлэсний дагуу албадан ирүүлж, уг арга хэмжээг авсан байна. 

Нийслэлийн прокурорын газраас түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 2, 3.4 дүгээр зүйлийн 1 дүгээр зүйлийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 22.1-3 дахь хэсэг /Улс төрд нөлөө бүхий этгээд бусдад давуу байдал олгох/-т холбогдуулан өнгөрсөн дөрөвдүгээр сарын 8-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 9 хавтас бүхий эрүүгийн хэргийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх зургадугаар сарын 15-ны өдөр хүлээн авсан байна.

Жо Байдены нэр дэвшүүлж буй дэд ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ?
Жо Байдены нэр дэвшүүлж буй дэд ерөнхийлөгч Камала Харрис гэж хэн бэ?
 
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
АГААРЫН ЧАНАР: Шархад орчимд агаар “МАШ ИХ БОХИРДОЛТОЙ” байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2020/08/12-нд нийтлэгдсэн мэдээ болно.