Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.

Соёлын бүтээлч сар аяны хүрээнд өсвөр насны 51 мянган хүүхэд соёлын эрхийн бичгээр соёл, урлагийн үйл ажиллагаанд хамрагдана

Ангилал
Нийгэм
Огноо
Унших
1 минут 3 секунд

Дэлхийн улс орнууд өсвөр насны иргэдээ соёлын тэгш хүртээмжийг нэмэгдүүлэх, соёлын боловсролтой, соёл хүртэж сурсан бүтээлч иргэнийг бэлдэх зорилгоор соёлын эрхийн бичиг буюу соёлын пассыг хэрэгжүүлдэг. Тэгвэл Соёлын яамнаас Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг УИХ-д өргөн барьж, хэлэлцэгдэхээр дэмжигдсэн бөгөөд хуулийн төсөлд “Соёлын эрхийн бичиг”-ийг өсвөр насны хүүхдэд олгохоор тусгагдаж БНФУ, ХБНГУ, БНСУ-д хэрэгждэг сайн туршлагыг хэрэгжүүлэхээр зорьж байна.

Энэхүү эрхийн бичгийг хэрэгжүүлэх үүднээс улс орон даяар 16-18 насны 51 мянган хүүхдийг соёлын эрхийн бичгээр “Соёлын бүтээлч сар” аяны хүрээнд зохион байгуулагдаж буй соёл, урлагийн үзэсгэлэн, үйлчилгээ, сургалтад хамрагдаж, цахим ном, сэтгүүл худалдан авах боломжийг бүрдүүлэх бөгөөд энэ хүрээнд тандалт судалгааны ажлыг эхлүүллээ.

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг 16.00 цагт хэлэлцэнэ
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн цагдан хориог өөрчлүүлэх өмгөөлөгчдийнх нь хүсэлтийг 16.00 цагт хэлэлцэнэ
 
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
ЗТХТ: Улаанбаатар-Өндөрхаан чиглэлийн замд цас хайлуулах бодис цацах ажил хийгдэж байна
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/11/16-нд нийтлэгдсэн мэдээ болно.