Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн айлчлалын үеэр БНХАУ-ын буцалтгүй тусламжаар барьж байгуулхаар хоёр улсын төрийн тэргүүн ярилцаж тохирсон Үндэсний урлагийн их театрын барилгын Техник эдийн засгийн үндэслэлийг боловсруулах үүрэг бүхий Бээжингийн архитектур дизайны хүрээлэнгийн төлөөлөгчдөөс бүрдсэн ажлын хэсгийнхнийг Соёлын дэд М.Батбаяр, Төрийн нарийн бичгийн дарга Ч.Энх-Амгалан нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар талууд бүтээн байгуулалтын төсөлтэй холбоотой санал солилцож, цаашид хийх уулзалт, хамтран ажиллах зарчим зэргээ тохиролцлоо.