Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.

ШУУД: УИХ-ын чуулганы хуралдаан эхэллээ

Ангилал
Улс төр  Хууль эрх зүй
Огноо
Унших
1 минут 17 секунд

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулган хуралддаг. Энэ хуваарийн дагуу өнөөдрийн хуралдаан эхэлж байна. Хуралдаанаар:

·Монгол Улс, Дэлхийн Банкны Олон улсын сэргээн босголт, хөгжлийн банк болон Олон улсын хөгжлийн ассоциаци хоорондын “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн зээлийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·Олон улсын хөдөлмөрийн байгууллагын Далайн хөдөлмөрийн тухай 2006 оны конвенцид 2016,2018 онд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг соёрхон батлах тухай хуулийн төсөл /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, соёрхон батлах/

·Нийгмийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээний тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.06.28-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлэг/

·Ургамлын эрүүл мэнд, ургамал хамгааллын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүд /Засгийн газар 2023.11.29-ний өдөр өргөн мэдүүлсэн, хэлэлцэх эсэх/-ийг хэлэлцэхээр төлөвлөжээ.

Гэр шатаж, 44 настай эрэгтэй нас барлаа
Гэр шатаж, 44 настай эрэгтэй нас барлаа
 
Т.Энхжин Ази тивийн аваргын финалд шалгарлаа
Т.Энхжин Ази тивийн аваргын финалд шалгарлаа
Энэ мэдээ хуучирсан буюу 2023/12/14-нд нийтлэгдсэн мэдээ болно.