Нүүрсний сонсголын дараагийн шатанд гэрчээр дуудагдах эрхмүүдийн нэрийг өчигдөр түр хорооноос зарлав. Одоогийн сайд гишүүд, өмнөх үеийн Ерөнхийлөгч тэргүүтэй 268 хүн гэрчээр дуудагдах нь тэр. Ирэх долоо хоногт эхлэх сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой асуудлыг ярина. Эрх баригчид хэрхэн найрлаж, төрийн нэрээр ямар хэмжээний хулгай хийсэн бэ гэдгийг бид харах, дүгнэх, цэгнэх учиртай. Товчхондоо дараагийн сонсгол Б.Энхбаяр тэргүүтэй түр хороонд өгөх үнэлгээний гол цөм байх болно. УИХ, Засгийн газрын нэг танхимд мөр зэрэгцэж суугаа нүүрсчдийнхаа арьсыг хуулах уу, аварч үлдэх үү гэдгийг хамтдаа харцгаана гэсэн үг. Хуулж гэмээн сайн, аварч үлдвэл харин нүүрсний сонсгол ор нэр төдий зүйл л болж хувирах болно.
Ямар ч байсан ирэх долоо хоногийн сонсголын гол цөм нь нүүрсний хулгай ба төмөр зам гэсэн том хоёр агуулга дор явагдана. Энэ агуулгын хүрээнд яригдах хамгийн ньюанстай асуудал бол “Монгол хьюндай автомотив” ХХК-тай холбоотой асуудал байх талаар эх сурвалжууд мэдээлээд эхлэв. Тодруулбал, тус компанитай хамаарал бүхий МАН-ын том дарга нарын асуудал нүүрстэй холбогдож хөндөгдөх аж. Түр хорооны дарга Б.Энхбаяр ч өнгөрсөн удаагийн сонсголын үеэр “Энэ компанийг тогтоогоод авчихаарай. Дараагийн сонсгол дээр энэ компаний нэр дахин гэрч ирнэ. Нүүрсчдийн мафийн оффисоо барьсан газар энэ компанийн нэр дээр байсан” гэж онцолсон юм.
Тэгвэл тус компанийн газар нь экс Ерөнхийлөгч Х.Баттулгын хамаарал бүх бүхий компани дээр байсан аж. Өөрөөр хэлбэл, нүүрсчдийн нүүрсний мөнгөө угааж барьсан гэх “Режис Палис” өндөр шилэн барилга түүний газар дээр баригдсан гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Нэгдүгээрт, Ерөнхийлөгч асан Х.Баттулгатай төмөр замын асуудлаас гадна энэ газрын асуудлыг ярина. Мэдээж дараа нь хөндөгдөх том асуудал бол төмөр замын асуудал, оффтейк гэрээ юм.
Энэ компани, нүүрсчидтэй холбогдох дараагийн сэжим нь МАН-ын дарга нар барилгын салбарыг ашиглаж хэрхэн мөнгөө угаасан эсэх асуудал юм. Нүүрсний хулгайн тухай анх сонсогдож эхэлсэн цагаас л нүүрсний мөнгө хилийн цаана барилгын материал болж угаагдсан тухай яригдаж байв. Тиймээс “Монгол хьюндай автомотив” компанийн газар хэрхэн Х.Баттулгатай холбогдож байгаа. Мөн тус газар дээр нүүрсчид хэрхэн нүүрсний хулгайн мөнгөө угаасан бэ гэдэг хоёр том асуултын хариултыг бид ирэх долоо хоногт харна. Х.Баттулгын газар дээр баригдсан “Ре
Эцэст нь байдал эвгүйтэх тусам сонсголын хүчийг сулруулах, сэдвийг хуваах, элдэв жагсаал цуглаан зохион байгуулах ажиллагааг нүүрсчид өдүүлэх магадлал өндөр байгааг уншигчиддаа сануулъя. Тиймээс аливаа мэдээллийг эрэгцүүлж, өөрийн гэсэн оюун гэсэн оюун дүгнэлт хийх нь зүйтэй.