БНСУ-ын Чэжү аралд болсон Монголын соёлыг сурталчлах үйл ажиллагаанд оролцож явсан Сэлэнгэ аймгийн Мандал сумын Засаг даргын орлогч Л.Мөнхбат 20 настай орчуулагч охинд бэлгийн хүчирхийлэл үйлдсэн гэх хэргээр тус улсын цагдаагийн байгууллагад шалгагдсан.
Улмаар Өмнөд Солонгосын прокурорын байгууллагаас түүнд таван жилийн хорих ял төлөвлөсөн талаар Өмнөд Солонгосын "KBS" агентлаг мэдээлж байв.
Тэгвэл шүүх эмнэлгийн зүгээс 20 настай орчуулагч охиныг бэлгийн хүчирхийлэлд өртөөгүй гэх урьдчилсан дүгнэлт гаргасан бөгөөд өнөөдөр /2023.12.07/ Л.Мөнхбатыг суллажээ.
Сануулахад, Л.Мөнхбат нь цагдаагийн байгууллагад байцаалт өгөхдөө "Хийсэн хэргээ санахгүй байгаа" гэж мэдүүлж байсан бол удалгүй хэргээ хүлээн зөвшөөрч “Хохирогч, түүний ар гэрийнхэн, мөн өөрийн гэр бүлээсээ чин сэтгэлээсээ уучлал гуйж байна. Хийсэн хэрэгтээ насан туршдаа харамсаж явах болно” хэмээж байсан юм.