"ЭТТ" ХК 799 тэрбум 131 сая төгрөгийн өртөг бүхий Цанхийн баруун уурхайд хөрс хуулалт, нүүрс олборлолтын ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерий зарласан байдаг. ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр хамаарал бүхий этгээдүүдийг зарлав. Эдгээрийн дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа багтжээ. Б.Энхбаяр сайд хэлэхдээ,
"Ш.Адьшаа гишүүний дүүтэй хамтарсан тээврийн компани 2 дахь сонсгол дээр бүтэн зургаараа гарна. Тиймээс Ш.Адьшаа гишүүн сонсголын үеэр сандраад байгаа.С.Ганбаатар гишүүн гар хөл нь болоод гүйж байна" гэлээ.