Нүүрсний сонсголын эхний шатны сонсгол /2023.12.07/ дөрөв дэх өдрөө Төрийн ордонд үргэлжилж байна. Сонсголоор "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн Эрдэнэс Монгол ХК-тай байгуулсан гэрээний дүгнэлтийг шинжээчийн танилцуулснаар сонслоо. Тодруулбал, тус компани нь Эрдэнэс Монгол ХК-ийн 2019-2023 оны тендерт оролцож, 706 ТЭРБУМ 839 САЯ төгрөгийн гурван гэрээг байгуулсан. Мөн 2021 онд зохион байгуулагдсан Тавантолгой ордын Бортээгийн уурхайн хөрс хуулалт, өрөмдлөг, тэсэлгээ, нүүрс олборлолт, нүүрс баяжуулалтын ажилд түншлэлийн гишүүнээр оролцсон ба тухайн ажлын гэрээний үнийн дүн нь 715 тэрбум 956 сая төгрөг аж.
Ингэхдээ тус компанитай нэгдмэл сонирхолтой этгээд гэдгээр ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж танилцуулагдсан юм. Тодруулбал, "Спейшл Майнинг Сервис" ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар ажиллаж буй Б.Баттулгатай ЭЗХ-ийн дэд сайд Г.Түвдэндорж Дипропертийз, Чингисхаан голд компаниудыг хамтран эзэмшдэг байна.